ШИНЭЭР БОЛОН ДЭВШИН ТОМИЛОГДОЖ БУЙ АЛБАН ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЖ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛАВ

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч туршилтын хугацаа нь дуусаж, жинхлэгдэж байгаа ажилтнууд болон албан тушаал дэвшиж буй нэр бүхий хүмүүст өнөөдөр тушаалыг нь гардуулж, баяр хүргэхийн зэрэгцээ олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо ISO стандартыг нутагшуулах ажилд цаашдаа идэвхитэй оролцож, ур чадвараа дайчлан, санаачлагатай ажиллахыг хүслээ. Тухайлбал Захиргаа, удирдлагын хэлтэст Ахлах мэргэжилтнээр Т.Золзаяа, үйлчлэгчээр Л.Батцэнгэл, Хуулийн хэлтэст Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр Г.Номин, Гүүр хоолойн инженерээр Н.Хулан, барилгын инженер Л.Мөнхнаран, Байгаль орчин, экологийн хэлтсийн даргаар О.Ганбат, Газар зүйн мэдээллийн сангийн Ахлах мэргэжилтнээр М.Ууган-Эрдэнэ, Экологи, ногоон байгууламжийн мэргэжилтнээр Х.Баясгалан, Дотоод хяналтын албанд Ахлах шинжээчээр Б.Зоригтбаатар, Санхүү, бүртгэлийн албанд Ерөнхий нягтлан бодогчоор Н.Цэрэнбанзад, Аж ахуйн нярваар Л.Батгэрэл нар жинхлэгдэж байгаа бол Суурь бүтцийн хэлтсийн Замын ахлах инженерээр С.Анхбаяр, Техник эдийн засаг, хөгжлийн хэлтэст Төсөл хариуцсан Ахлах мэргэжилтнээр С.Бямбажав нар тушаал дэвшин ажиллахаар боллоо. Эдгээр эрхмүүд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн лого бүхий тэмдгийг энгэртээ зүүж, өнөөдрөөс эхлэн тус компанийн төмөр замчдын эгнээг албан ёсоор өргөтгөлөө.