АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар тус байгууллагад үр бүтээлтэй, хариуцлагатай ажиллаж буй эрхмүүдийг шагналаа. Энэхүү хүндэт шагналыг "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч өнөөдөр гардуулж, үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөх их үйлсэд хоёргүй сэтгэлээр ажиллаж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Дотоод хяналтын албаны Санхүүгийн шинжээч Л.Хатанбаатар, Тээвэр хөгжлийн хэлтсийн Ачаа тээврийн инженер Г.Цээлэйнамсан, Техникийн баримт бичгийн ажилтан Т.Мөнхдорж нарыг тус тус шагналаа.