ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор ахмад төмөр замчин, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн анхны зөвлөх инженер Б.Цэрэндондог, “Хөдөлмөийн хүндэт медаль”-иар Тээвэр хөгжлийн хэлтсийн дарга Т.Батзориг, Суурь бүтцийн хэлтсийн дарга С.Нямжав нар шагнагдлаа. “Зүүнбаян төмөр зам” ХХК Засгийн газрын тогтоолоор байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч төмөр замын салбартаа танигдсан, мэргэжлийн инженерүүдээр багаа өүрдүүлсэн байдгын нэг хэсэг нь өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд, одон медаль хүртсэн эдгээр эрхмүүд юм.

Тэдэнд Компанийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн бол ТУЗ-ийн дарга Х.Нурлат албан мэндчилгээ ирүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ: Монгол Улсын Их хурлаас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, нүүрсний болон бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн, эдийн засгийг хөгжүүлэх эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн дээд одон медиалаар шагнагдсан Б.Цэрэндондог, Т.Батзориг, С.Нямжав нартаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье! Та бүхэнд болон гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, сэтгэл тэнүүн, цэнгэл баяр дүүрэн сайхан наадаарай” гэжээ.