ЦӨЛИЙГ ТУУЛСАН АВТО ЗАМ ЭНЭ САРД АШИГЛАЛТАД ОРНО

БНХАУ-ын ШУӨЗО-ны Вэйли шянь Цимо шяныг холбосон авто засмал замыг барих ажил 2017 оны 10 сард эхэлсэн юм. Замын нийт урт нь 334 км, цөлийг туулах хэсэг нь 307 км. Цөлийг туулсан энэхүү авто замыг "Вэйци" авто зам гэдэг. Тус авто зам засахад заавал дайран өнгөргөх цөл бол Такламакан цөлийн нэг хэсэг юм. Цөл нь нүүдэл манх олон, жилийн дундаж хур тундасны хэмжээ бага, барилгын ажил байгалийн ган гачиг зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан хүнд хэцүү хуурай элс бүхий орчинд явагдсан юм. Гэлээ ч эдгээр хүнд хэцүү хүчин зүйлийг даван туулах цөлд баригдсан дэлхийн хамгийн урт авто замыг Хятадын хөдөлмөрч, шаргуу, их бүтээн байгуулагчид амжилтад хүргэжээ. Өнөөдрийн байдлаар авто замын суурь тавих үндсэн бүтцийн барилга, хар тосон хучилт, зам шугамын стандарт тэмдэглэгээ, зам хамгаалах барилга байгууламж, зам дагасан үйлчилгээний газрын барилгын ажил дуусч, хүлээлгэн өгчээ. Уг авто зам энэ оны 6 сарын 30-нд ашиглалтад орох юм.