ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА

Зам, тээврийн сайдын тушаалаар томилогдсон техникийн комиссын гишүүд энэ сарын 22-23-ны өдрүүдэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын Цогтцэций өртөөнөөс гол шугамын 129 дүгээр км хүртэлх төмөр замын техникийн байдалд үзлэг хийж, зураг төсөл, далан, газар шорооны ажил, гүүр хоолой болон хиймэл байгууламжийн холбогдох баримт бичгийг хянаж, төмөр замын барилгын стандарт, холбогдох норм дүрэм техникийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж, улсын комисс ажлуулахыг комиссын гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. 

Техникийн комиссын бүрэлдэхүүнийг ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Булганхүү ахалж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Зураг төслийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН, "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн төлөөлөл бүхий 60 гаруй хүн бүрэлдэхүүнд орж  ажиллав. 

Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК