ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖЛЭЭ

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ажилтнууд өнөөдрөөс эхлээд ажилдаа 07 цаг 30 минутад ирдэг боллоо. Энэ нь компанийн үндсэн үйл ажиллагааны онцлогт тохируулан зуны цагийн хуваарьт шилжиж байгаа өөрчлөлт юм. Энэ хуваарь 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өглөөний нэг цаг өдрийн гурван цагтай тэнцдэг гэж ярьдаг. Иймээс зуны өдрүүдэд өглөөний цагийн хуваарьт шилжсэнээр компанийн хэмжээнд нийтийг хамарсан өглөөний уулзалт зохион байгуулахаас гадна хувь хүмүүс өөрсдийн бие бялдраа чийрэгжүүлж, хөгжүүлэх, нийгмийн идэвхи оролцоогоо сайжруулах боломж гарах давуу талтай юм . Мөн компани, аж ахуйн нэгжүүд ийнхүү ажил эхлэх цагтаа өөрчлөлт оруулж байгаа нь нийслэлийн замын хөдөлгөөний урсгалд тодорхой хувь хэмжээгээр нөлөөлдөг болохыг мэргэжлийн байгууллагууд онцолдог. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд амжилтанд хүрсэн хүмүүсийн 90 хувь нь өглөө эртлэн босч, ажлаа төлөвлөн бусдаас илүү хурдтай, эрч хүчтэй ажиллаж, амьдардаг болохыг судлаачид онцолдог.