“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТОП-100 ААН-ИЙН ГУРАВДУГААРТ ЭРЭМБЛЭГДЛЭЭ

Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах ёслол Төрийн ордны Баганат танхимд боллоо. 2021 оны ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос 2.8 их наядаар өсөж, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ний 82 хувьтай дүйцсэн бол ажиллагсдын тоо нь 8.3 мянгаар нэмэгдэж, 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна.

2021 ОНЫ ТОП АРВАН КОМПАНИ

  1. "Эрдэнэт үйлдвэр"
  2. "Оюу толгой" ХХК
  3. "Эрдэнэс таван толгой" ХК
  4. ХААН банк
  5. Голомт банк
  6. УБТЗ
  7. ХХБ
  8. Төрийн банк
  9. НИК
  10. “Энержи ресурс”

ТОП-100 ААН-ийн гуравдугаарт эрэмблэгдсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК нь  2021 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн юм. Мөн бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлж, ирэх жилүүдэд 7200 орчим ажлын байр бий болгохоор ажиллаж байна.