“TUBULAR TRACK” КОМПАНИ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

“Tubular track” компанийн төлөөлөл “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн удирдлагын баг болон  төмөр замын мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. “Tubular track” компани нь уул уурхайн салбар руу чиглэсэн хүнд даацын төмөр зам барьдаг юм. Энэ нь балластгүй баригддагаараа онцлогтой төдийгүй Өмнөд Африк, Саудын Араб, Бразил, Канад зэрэг улс оронд энэ төрлийн төмөр замыг барьж, ашиглаж байна.