ТӨМӨР ЗАМЧИД ТАРЬСАН МОДОО АРЧИЛЖ,  100 УЛИАС НЭМЖ СУУЛГАВ

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн төмөр замчид Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Бумбатын рашааны орчимд өнгөрсөн жилийн намар тарьсан моднуудынхаа тогоог сэргээж, цэнэг усалгаа хийлээ. Мөн нөхөн тарилт хийж, 100 улиас нэмж суулгав.

Намар суулгасан улиас, буйлс, чацаргана, агч, голт бор зэрэг 100 гаруй мод нэг жилийн дотор хөрсөндөө бүрэн дасан зохицож, ургалт 93 хувьтай байна. Улиас мод нь хүчилтөрөгч ихээр ялгаруулж, 100 гаруй жил насалдаг. Мөн дуу чимээг багасгаж, хамгийн хурдан ургадаг онцлогтой мод учраас төмөр замчдын төлөөлөл Бумбатын рашааны төглийн ногоон байгууламжийг ийнхүү улиас модоор баяжууллаа.