“ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” ХХК ХУРУУНЫ ХЭЭНИЙ ИРЦ БҮРТГЭЛИЙН СИСТЕМИЙГ ХАЛЛАА 

УИХ-аас батлагдсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 5 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор “Зүүнбаян төмөр зам” ХХК хурууны хээ ашиглаж, цаг бүртгэдэг системээс татгалзлаа. Ингэснээр өмнө нь үүссэн байсан ажилтан, албан хаагчдын хурууны хээг цуглуулсан бүх мэдээллийн санг устгаж, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангалаа.