ЦОГТЦЭЦИЙД МОД ТАРИВ

 "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Захиргааны асуудал хариуцсан дэд захирал Т.Сайнжаргал, Экологи, орон нутаг хариуцсан дэд захирал Б.Мөнхбаяр, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Эрдэнэбаяр нар өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цэцэрлэгт хүрээлэнд хайлаас мод тарилаа. Тус цэцэрлэгт хүрээлэнг "Эрдэнэс Тавантолгой" ХК бүрэн тохижуулж, хүүхэд залуусын амрах зугаалах таатай орчныг бүрдүүлжээ."Зүүнбаян төмөр зам" ХХК нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, төмөр замаа элсний нүүдлээс хамгаалж, ойн зурвас байгуулахаар "Ногоон зам" төсөл хэрэгжүүлж байгаа бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "Сая тонн сая мод" хөтөлбөрийн хүрээнд 7,4 сая ширхэг мод тарихаар бэлтгэл ажилдаа ороод байна.