ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ ИХ ХЭМЖЭЭГЭЭР НЭМЭГДСЭН Ч ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨССӨӨР БАЙНА

Америкийн газрын тосны хүрээлэн (API) энэ долоо хоногт олборлолт 1.367 сая баррелиар өснө гэж таамаглаж байсан бол 7.757 сая баррелиар огцом нэмэгдлээ гэж мэдээлэв. АНУ-ын газрын тосны нөөц 2021 он гарснаас хойш 72 сая баррель, 2020 он гарснаас хойш 14 сая баррелиар буурчээ. Өмнөх долоо хоногт шинжээчид 1.558 сая баррелиар буурна гэж таамагласан ч API газрын тосны нөөц 1.080 сая баррелиар өссөн. ОПЕК Европын холбоонд хориг арга хэмжээний улмаас үүссэн Оросын газрын тосны нийлүүлэлтийг нөхөх боломжгүйг анхааруулсан, 4 дүгээр сард ОХУ-ын газрын тосны олборлолт буурсан, Шанхай хотод хөл хориог сулруулсан зэргээс шалтгаалж мягмар гарагт газрын тосны үнэ огцом өссөн. АНУ-ын WTI төрлийн газрын тос 6.54%-иар өсч, баррель нь 100.50 ам.доллар, Брент төрлийнх 6.10%-иар өсч, нэг баррель нь 104.50 ам.долларт хүрэв. АНУ-ын газрын тосны олборлолт 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 1-ний хүртэлх долоо хоногт өдөрт 11.8 сая баррель болж өссөн бөгөөд энэ нь хэдэн сар зогсонги байдалд орсны дараах хоёр дахь өсөлт юм. АНУ-ын газрын тосны олборлолт тахлын өмнөх үеийнхээс өдөрт 1.3 сая баррелиар доогуур хэвээр байна.

Эх сурвалж: Ойл Прайс