“ТАВАНТОЛГОЙ”-Н НҮҮРСНИЙ УУРХАЙТАЙ ТАНИЛЦАВ

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хамт олны төлөөлөл өнөөдөр Тавантолгойн нүүрсний уурхайтай танилцлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг,  Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос 540 км-ийн зайд байрладаг. Зүүн цанхийн нүүрс олборлолт хэвийн үргэлжилж байгаа төдийгүй Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж, улсын төсвийн бүрдүүлэлтэд голлох ачаа үүрч байгаа стратегийн томоохон орд юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам бүрэн ашиглалтад орсноор сайжруулсан түлшний гол түүхий эдийг Тавантолгойн уурхайгаас Улаанбаатар хот руу тээвэрлэхээр төлөвлөж байна.