“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч болон Дэд бүтэц, технологи хариуцсан дэд захирал С.Сумъяадорж, Захиргааны асуудал хариуцсан дэд захирал Т.Сайнжаргал, Орон нутаг, байгаль экологи хариуцсан дэд захирал С.Мөнхбаяр нарын албаныхан өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр компанийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2021-2025 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалт, зүгшрүүлэлтийн тээврийн талаар танилцууллаа. Мөн уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа “Ногоон зам” төслөө танилцуулж, төмөр замын бүтээн байгуулалтад цаашид бодлогын түвшинд хамтран ажиллах талаар талууд санал солилцлоо.