ХАМГИЙН ГҮН УХМАЛ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын онцлох ажлуудын нэг нь ГҮН УХМАЛ юм. Гүн ухмалын газар шорооны ажлын хэмжээ нь 1,287,343 м.куб, урт нь 3,86 км үргэлжлэх бөгөөд гүн нь 15 м, өргөн нь 60 метр. Энэхүү ухмалын газар шорооны ажлыг Зэвсэгт хүчний 340, 7780, 7781, 7782 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өвлийн хүйтнээр буюу 2019.12.05-ны өдрөөс 2020.01.10-ны өдрийн хооронд буюу 35 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байдаг юм.