АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Төрийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтнууд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа. Тус сургалтад “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч оролцов. Сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулж, төрийн байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүй, манлайллыг дээшлүүлэх, авлигын шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, таслан зогсооход чиглэсэн чадавхийг нэмэгдүүлэх  чиглэлээр мэдээлэл сонсож, авлигаас урьдчилан  сэргийлэх үйл ажиллагаанд төрийн удирдах албан тушаалтны үүрэг оролцооны талаар мэдлэг олгож, холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниуллаа.