СУУРЬ БҮТЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ШИНЖЭЭЧИЙН АЖИЛД УРЬЖ БАЙНА

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Дотоод хяналтын албанд Суурь бүтцийн асуудал хариуцсан шинжээчийн ажилд урьж байна.

АЖЛЫН БАЙРНЫ ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРЭГ:

  • Суурь бүтцийг эзэмших, ашиглах, арчлалт хамгаалалт, засвар үйлчилгээний үйл явцад учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмжөөр хангах

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Төмөр замын зам, барилга, замын аж ахуй, дохиолол холбооны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
  • Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх
  • Төмөр замын мэргэшсэн болон зөвлөх инженер байвал давуу тал болох
  • Хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болох
  • Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт болон төслийн бүтээн байгуулалтын нутаг дэвсгэрт шилжин ажиллах, ачаалал даах чадвартай байх
  • Төлөвлөх, эрсдэл тооцох, дүн шинжилгээ хийх, тайлагнах, хууль хэрэглэх чадвартай байх
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Цээж зураг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Их, дээд сургуулийн дипломын хуулбар
  • Бусад мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бичиг баримт, үнэмлэх, сертификатны хуулбар болон ажлын туршлагыг нотлох баримт бичгүүд

ДЭЭРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН АЖИЛ ГОРИЛОГЧ НЬ:

Компанийн WWW.ZTZ.MN цахим хаягаар орж, анкет бөглөн ирүүлэхээс гадна өөрийн биеэр ирж анкет бөглөж болно.

АНКЕТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2022.03.10-2022.03.21-ний өдрийг дуустал

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион буилдинг төв. С блок, 6 давхар, 601 тоот Утас: 75057700