Омикрон хувилбарын тархалт өндөр байгаа учраас байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчид нэгэн зэрэг халдварт өртөх эрсдэлтэй. Иймд дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч, аль болох зайнаас, ээлжилж ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
