АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙВ

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо эрс нэмэгдэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэх боллоо. Иймд “COVID-19”-ын болзошгүй эрсдлээс сэргийлж, төмөр замчдынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Зүүнбаян төмөр зам” ХХК нь мэргэжлийн байгууллагаар ажлын байраа ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа. Хэдийгээр хүн бүр амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, ариутгаж байгаа ч ажлын байрны ариутгал цэвэрлэгээ маш чухал юм. Иймд "Зүүнбаян төмөр зам" ХХК нь мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар ажлын байраа ариутгаж халдваргүйжүүлэхийн зэрэгцээ хүний гар хамгийн их хүрдэг ширээ, сандал, хаалганы бариул зэргээ тусгайлан ариутгаж, ажилтнууд өдөр тутамдаа өрөө тасалгаандаа агаар сэлгэж хэвшээд байна. Ариутгал гэдэг бол бактер, тэдгээрийн бүрхүүл, хөгц, мөөгөнцрийг бүрэн устгаж, вирусийг идэвхгүй болгодог. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өнөөдөр /2021.01.04/ коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо огцом өсч, 488 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь өчигдөртэй харьцуулбал 3,5 дахин нэмэгдсэн тоо юм.