“МИНИЙ МЭДЭХ ТӨМӨР ЗАМ” ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн нэг жилийн ойн хүрээнд компанийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд зарласан “Миний мэдэх төмөр зам” гар зургийн уралдаанд ирсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Уралдаанд 16 хүртэлх насны хүүхдүүд оролцож, хүүхэд бүр  хүсэл мөрөөдлийнхөө төмөр замыг өнгө будгаар ялгаж, хүүхдийн чин сэтгэл, уран сэтгэмж бүхий олон сайхан бүтээл ирүүллээ.

“Миний мэдэх төмөр зам” зургийн уралдаанд бүтээлээ хаягласан хүүхдүүдийг байр эзлүүлэхгүй. Харин ч эсрэгээрээ бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүр гар зургийн уралдааны ялагч учир ээж, ааваар нь дамжуулж, хүүхэд бүрд "бяцхан" гарын бэлэг гардуулахаар ой зохион байгуулах комиссын гишүүд шийдвэрлэв.