Нээлттэй ажлын байр
ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Төмөр замын инженер мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Төмөр замын тээвэр зохион байгуулалт болон төслийн хяналт, удирдлагын
чиглэлээр ажилласан туршлагатай байх
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан байх
- Компанийн засаглал, хөрөнгө оруулалт, тээвэр, барилга, дэд бүтэц, хөдөлмөрийн харилцаа, худалдан авалтын чиглэлээр эрх зүйн өргөн мэдлэгтэй, энэ чиглэлээр ажилласан туршлагатай;
- Орос, англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Удирдан зохион байгуулах;
- Төлөвлөх, эрсдэл тооцох, дүн шинжилгээ хийх, тайлагнах;
- Багаар ажиллах чадвартай;
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Ажил горилогчийн анкет
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Их дээд сургуулийн дипломын хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан болон бусад баримт бичиг
/ үнэмлэх, гэрчилгээний хуулбар/
ДЭЭРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН АЖИЛ ГОРИЛОГЧ НЬ:
Компанийн WWW.ZTZ.MN цахим хаягаар орж, анкет бөглөн ирүүлэхээс гадна өөрийн биеэр ирж анкет бөглөнө үү!
АНКЕТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2022 оны 06.16-21-ний өдөр хүртэл
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион буйлдинг төв. С блок, 6 давхар
Утас: 75057700
ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ИНЖЕНЕР
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр их дээд сургууль төгссөн байх /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
- Төмөр замын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Цээж зураг
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Их дээд сургуулийн дипломын хуулбар
- Бусад мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бичиг баримт, үнэмлэх, сертификатны хуулбар
ДЭЭРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН АЖИЛ ГОРИЛОГЧ НЬ:
Компанийн WWW.ZTZ.MN цахим хаягаар орж, анкет бөглөн ирүүлэхээс гадна өөрийн биеэр ирж анкет бөглөнө үү!
АНКЕТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2022 оны 06 сарын 21-ны өдөр хүртэл
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион буйлдинг төв. С блок, 6 давхар
Утас: 75057700